Хоёрын хоёр УИХ-ын гишүүн хүргэн хүн бүрт заяахгүй. Тэгвэл Цэвэлсүрэн гэдэг энэ буянтай ээжид ховорхон хувь тохиож, хоёр хүргэн нь төр түшиж яваа юм.
Өнөөдөр УИХ-ын гишүүдийн аав, ээж нар УИХ-ын чуулганы хуралдаан, Төрийн ордонтой танилцаж байгаа бөгөөд хоёр хүргэн нь хадам ээжийгээ урьж, ажилтайгаа танилцуулжээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт эл зургийг фэйсбүүк хуудсандаа зургаа тавьж, “Ээж маань хоёр хүргэнийхээ ажлаар ороод гарлаа. Та минь эрүүл энх байж, урт наслаарай” хэмээн бичжээ.
Цэвэлсүрэн гуай хоёр хүү, хоёр охинтой бөгөөд том охин Ганчимэг нь УИХ-ын гишүүн Д.Батцогтын гэргий бол дүү Ганцэцэг нь С.Бямбацогт гишүүний гэргий юм. Хоёр хүргэн хоёул Ховд нутгийнх юм.
А.ШАРХҮҮ