Гишүүдийг эцэг, эхэд нь &#34ховлов&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Гишүүдийг эцэг, эхэд нь &#34ховлов&#34

УИХ-ын эмэгтэй гишүүдийн урилгаар түшээдийн ээж, аав нар өнөөдөр Төрийн ордонд зочилж, чуулганы үйл ажиллагаатай танилцсан юм.

Нийт 70 шахам буурайн дунд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гишүүний аав, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын аав, ээж хоёр, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Д.Арвин нарын ээж хүрэлцэн ирсэн байлаа.

Гэхдээ түшээдийн эцэг, эхчүүд ордонтой танилцсан боломжийг ашиглаж, УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлсэн үг шуугиан тарив. Тэрээр “УИХ-ын гишүүдийн аав, ээжүүд өнөөдөр Төрийн ордонтой танилцлаа. Тэд биднээс шударга, хариуцлагатай, үнэнч байгаасай,  төрийн өмчөөс битгий хулгай хийгээсэй гэж хүсэж байгаа шүү” хэмээн хатуухан шүүмилж, эцэг, эхэд нь "хов" хүргээд амжина лээ.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж