Холливуудын алдарт жүжигчин Жонни Депп болон түүний сүйт бүсгүй Эмбер Хёрд нар энэ амралтын өдрүүдэд Деппийн хувийн эзэмшилд байдаг Бахамын нэгэн арал дээр хуримаа хийхээр товлоод байсан.
Харин АНУ-ын шар хэвлэлүүдэд тэднийг энэ сарын 3-ны өдөр буюу энэ мягмар гаригт баруун Холливуудад байрлах Деппийн гэрт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан хэмээн мэдээлж байна.
Ийнхүү хосууд маань гэрлэлтээ батлуулсан ч төлөвлөсөн ёсоороо Бахамын арал руу явах бөгөөд тэнд маш энгийн ёслолын үйл ажиллагаа болох аж.
Дашрамд сонирхуулахад энэхүү гэрлэлт нь 51 настай жүжигчин Жонни Деппийн хоёр дахь гэрлэлт бол түүний гэргий 28 настай Эмбер Хёрдийн анхны гэрлэлт юм.
Т.АНУ