Хятадын алдарт зохиолч Зян Руны "Чонон сүлд" романаас сэдэвлэн бүтээсэн "Wolf totem" кинонд жүжигчин Р.Анхням тоглосон билээ. Уг киног Францын кино найруулагч Jean-Jacques Annaud найруулсан юм. "Wolf totem" киноны нээлтийн ёслол Бээжин хотноо зохион байгуулагдсан ба жүжигчин Р.Анхням нөхрийн хамт энэхүү ёслолд оролцоод, өнөөдөр эх орондоо ирлээ.
Нээлтийн ёслолд жүжигчин Р.Анхням монгол үндэсний хувцсаар гоёсон байна. Түүний гоёлын дээлийг Монголын "Exclusive" компани урлан, жүжигчин бүсгүйд бэлэглэжээ.
"Чонон сүлд" киног Хятадын кино групп 38 сая ам.доллараар санхүүжүүлэн бүтээсэн бөгөөд Р.Анхням “Гаадан мээрин” кинонд тоглож байхдаа франц найруулагчийн хараанд өртөж, кинонд тоглох саналыг хүлээж авсан гэдэг.
Авьяаслаг жүжигчин бүсгүйн киноны нээлтийн үеийн зурагнаас хүргэж байна.
Баруун гар талаас хоёр дахь нь жүжигчин Анхнямын нөхөр, волейболын шилдэг дасгалжуулагч Баярсайхан.