Манай компанийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Хаан гэр" рестораны байранд өчигдөр өдөр гал гарсан. Галыг унтраахаар Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Аврах албаны аврагчид ажиллаж, шөнийн 02 цагийн үед галын голомтыг унтраасан бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Галын улмаас хүн бэртэж гэмтэж, эрүүл мэндээр хохирсон асуудал гараагүй.
Уг объектод үйл ажиллагаа явуулж байсан албан байгууллагууд нь холбогдох мэргэжлийн байгууллагуудаас авсан албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Гал түймрийг унтраах ажлыг гардан гүйцэтгэсэн Нийслэлийн Онцгой Байдлын Аврах ангиудын бие бүрэлдэхүүн болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан, албан хаагчдад түргэн шуурхай арга хэмжээ авч ажилласанд талархаж байгаагаа илэрхийлж байна.
Лишцэцэг ХХК
Номадс Хоспиталити ХХК