Aфрикийн цомын шигшээд тоглох эхний баг тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

Aфрикийн цомын шигшээд тоглох эхний баг тодорлоо

Эквадорын Гвиней улсад зохиогдож буй Африкийн цомын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө өрсөлдөх эхний багаар Кот д’Ивуарын шигшээ баг тодорлоо. Тэд Ардчилсан Конго улсын шигшээ багтай "Эстадио де Бата" цэнгэлдэхэд тоглон, өрсөлдөгчөө 3-1 харьцаатай буулгаж авсан.

Кот д’Ивуарын хувьд Жервиньо, Бони, Калу, Яя Туре, Коло Туре зэрэг дэлхийн хэмжээний од тоглогчдоор багаа бүрдүүлсэн бөгөөд эдгээр тоглогчид ч үүргээ бүрэн биелүүлсэн юм.

Тоглолтын 21 дэх минутад Яаяа Туре тооны харьцааг нээсэн. Улмаар Жервиньо 41 дэх минутад  нэгийг нэмсэн бол Канон тоглолтын эцсийн цэгийг тавьсан. Харин эсрэг багийн нэр төрийн ганц гоолыг 24 дэх минутад Мбокани 11 метрийн торгуулийн цохилтоос оруулсан.

Тэгвэл өнөөдөр талбайн эзэн Экваторын Гвиней Ганатай тоглон шигшээ тоглолтод хэн нь үлдэх вэ гэдгээ шийдэх учиртай. Тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт энэ сарын 7-ны бямба гарагт, аваргын төлөөх тулаан 8-ны ням гарагт болох ажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж