Малайзын нэгэн компани робот тоос соруулагчийн сурталчилгаанд “Индонези үйлчлэгчээ хал” гэх үг хэрэглэснээсээ болж томоохон асуудалд оржээ. Индонезийн зүгээс уг сурталчилгааг эмзгээр хүлээн авч, хүчтэй шүүмжилсээр байна. Үүгээр ч зогсохгүй Малайз дахь Индонезийн элчин сайд Херман Прэйтно сурталчилгааг хориглохыг шаардаж, компанийн эсрэг зарга үүгэхээ мэдэгджээ.
Энэ хэрэг Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодогийн Малайз улсад хийх албан ёсны айлчлалын өмнө хоёр орны харилцаанд сэв суулгав. Индонезийн ерөнхийлөгч баасан гаригт /I.6/ Малайзын ерөнхий сайд Нажиб Разактай уулзах үеэрээ энэ асуудлыг авч хэлэлцэх гэнэ. Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо албан үүрэгтээ орсноос хойш анх удаа Малайзад айлчлах гэж байгаа юм.
Малайзад Индонезийн олон зуун мянган иргэн хөдөлмөр эрхэлдэг. Гэвч ажил олгогчид индонези гэрийн үйлчлэгчдээ зодож дарамталсан хэрэг олон удаа гарснаар 2009 онд Индонези иргэдээ Малайзад ийм ажилд орохыг хориглож байжээ. Гэхдээ Малайз, Индонезийн албаныхан харилцан тохиролцсоны үндсэн дээр хоригийг цуцалсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС