Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “уг хуулийн 55.1.2 дахь зохицуулалтыг хийхдээ ял зэмлэлийг халдааж хэрэглэж болохоор ойлгож болох тал харагдаж байгаа. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээн авч хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэдгийг тодруулж хэлсэн юм.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Улмаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар баталлаа.