Британийн академийн “Оны хүн” дээд шагналыг найруулагч Майк Ли авахаар болсон тухай The Hollywood Reporter мэдээлжээ.
Энэхүү шагналыг өмнө нь Чарли Чаплин, Стэнли Кубрик, Энтони Хопкинс, Жуди Денч, Мартин Скорсезе нарын алдартнууд хүртэж байжээ. “BAFTA шагналыг авах нь нэр төрийн хэрэг юм. Би баяртай байна” хэмээн уг мэдээнд Ли өөрөө тайлбар хийсэн байна.
Британийн найруулагч Майк Ли нь “Вера Дрейк”, “Нууц ба худал”, “Хайнга эмэгтэй” зэрэг киног бүтээсэн бөгөөд сүүлчийн том бүтээл болох алдартай зураачийн тухай өгүүлэх “Уильям Тернер” кино нь “Оскарын” дөрвөн номинацид нэр дэвшээд байгаа. “Шилдэг зураглал”, Шилдэг хувцас” “Киноны шлдэг зураачийн бүтээл” зэргийн дөрвөн номинацид уг киног BAFTA дэвшүүлжээ. Британийн кино академийн шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 8-нд болно.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР