МЗЭ-ээс зохион байгуулдаг, оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах утга уянгын их наадам “БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 32 дахь жилийнхээ босгийг алхах гэж байгаа билээ.
Отгон "Болор цом" наадам хоёрдугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Төв аймгийн Зуун мод хотноо болохоор товлогдсон байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийг Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авч эхэлжээ.
Наадмын сүүлийн шалгаруулалтад 32 найрагчийг шалгаруулах юм. "Болор цом" наадам энэ жил 5 дахь удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь Дархан, Орхон, Архангай, Өвөрхангай аймгуудад болж байсан юм.
Б.ЭНХ