Улаанбаатарт 3-5 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2018.11.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 3-5 градус дулаан байна

Улаанбаатарт 3-5 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2018.11.11) цаг агаарын мэдээллийг хүргэе.


Улаанбаатар хот:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж