Монгол, БНАСАУ-ын тоглолт болно | News.MN

Монгол, БНАСАУ-ын тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2018.11.11-нд нийтлэгдсэн

Монгол, БНАСАУ-ын тоглолт болно

Монгол, БНАСАУ-ын тоглолт болно

Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны тоглолтоо өнөөдөр эхлүүлнэ. Тайваны Тайбэй хотод болох энэхүү тэмцээнд БНАСАУ, Хонгконг, Тайвань, Монголын багууд багтсан юм.

Өнөөдөр Монгол-БНАСАУ-ын тоглолт Улаанбаатарын цагаар 14.00-с эхлэх бөгөөд Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны eaff.com сайтаар шууд дамжуулах юм байна.

“Талын хөх чононууд” нэртэй шигшээ баг маань хэсгийн хоёр дахь тоглолтоо энэ сарын 13-д Тайваньтай, сүүлийн тоглолтоо 16-ны өдөр Хонгконгтой хийнэ. Хэрвээ манай эрчүүд энэ хэсгээс шалгарч чадвал ирэх онд БНСУ-д болох шигшээ тоглолтод оролцох юм.

Манай эрчүүд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд анх удаа шалгарч байгаа бол БНАСАУ-ын баг 2005, 2015 онд хүрэл, 2008, 2017 онд дөрөвдүгээр байрт оржээ.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхийг өнгөрөгч есдүгээр сард авсан. Тодруулбал, Улаанбаатарт болсон урьдчилсан шатны тоглолтод Макао (4:1), Умард Марианы Арлуудын багуудыг (9:0) хожиж, Гуамтай тэнцээ (1:1) хийснээр БНАСАУ, Тайвань, Хонгконгийн багуудтай өрсөлдөх эрхтэй болсон юм.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан “Талын хөх чононууд” өнөөдрөөс эхлэн нийт гурван тоглолтыг Тайванд хийх гэж байна. Тоглолтыг SPORT 1, FOX SPORT 3 болон Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбооны eaff.com сайтаар шууд дамжуулан хүргэх аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-11 175.38.117.60

Amjilt husie taliin h** chononuuddaa!!!

Avatar

Зочин 2018-11-11 103.57.95.59

Baga onoogoor hojigdooroi, manaihaan. Amjilt!

Avatar

Зочин 2018-11-11 122.201.31.59

Манайхан хожигдоод тэгээд зодоо хийнэ гэж мөрийцье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж