Төв цэнгэлдэх амьд хөгжмөөр амьсгална

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэх амьд хөгжмөөр амьсгална

Төв  цэнгэлдэх  хүрээлэнд  өнөөдөр “Coke"n Beat 2010” амьд хөгжмийн наадам болно. Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн  хүлээж  байдаг  “Coke"n Beat” амьд хөгжмийн наадам маань жилээс жилд өргөжсөөр бүтэн жилийн туршид үргэлжлэх уралдаант шоу хэлбэрээр явагдахаар болсон билээ. Энэ удаагийн “Coke"n Beat 2010” нь "од" болохыг хүссэн залуу авъяастнууд руу чиглэж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс олон гайхалтай, нууц авъяастнуудыг нээн илрүүлнэ гэдэгт найдаж байгаа юм. Наадмын ивээн  тэтгэгчээр  “Total Music Center”, “MCS Coca-Cola” компани ажиллажээ.  Уралдаант  шоуны  ялагчийг өнөөдөр Төв Цэнгэлдэх хүрээлэнд болох "Coke"n Beat 2010” амьд хөгжмийн наадмын үеэр тодруулах ба гранпри шагналтан олон улсын “Asian Beat” наадамд эх орноо төлөөлөн оролцох юм. “Coke"n Beat 2010” уралдааны ерөнхий шүүгчээр хөгжмийн зохиолч Д.Пүрэвдорж, дуучин Н.Ганхуяг, гитарчин Д.Өлзий-Орших, гитарчин Д.Энхболд, “MCS Coca-Cola” компанийн төлөөлөгч, “Total Music Center”-ийн захирал С.Од-Эрдэнэ нар шүүн шилдгүүдийг шалгаруулна. “Зөвхөн амьд” уриан дор зохиогдож байгаа “Coke"n Beat 2010” наадмын  тоглолт 19.00 цагаас  “Fire” хамтлагийн   хит дуунууд болон хэний ч сонсоогүй шинэ уран бүтээлүүдээсээ бүрдсэн бүрэн хэмжээний амьд тоглолтоо эхлэн 20.30 цагт шилдэгүүдийн тоглолтыг сонирхуулна. Зууны  манлай  дуучин Б.Сарантуяа  “Coke’n Beat 2010” наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд  22.00 цагт “Best of Saraa” 2010 амьд тоглолтоо хийх гэж байна.   Дашрамд дуулгахад “Coke’n Beat 2010” наадам нь Монголд урьд өмнө нь болж байгаагүй нүсэр, жинхэнэ амьд  хөгжмийг  мэдрүүлсэн тоглолт хийхээр зохион байгуулагчид ажиллаж байгаа билээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж