Аваргуудын хүлэг айрагдав

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Аваргуудын хүлэг айрагдав

Аваргуудын хүлэг айрагдав
Их Монгол Улс байгуулагдсаны 802, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд Монгол түмний бахархал болсон бөхчүүдийн цөөнгүй нь хурдан морины уяа сойлго тааруулан наадлаа. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөө жилийн баяр наадмын соёолон насанд хурдан буянгаа хурдлуулж, түүний бор соёолон айргийн тавд давхисан бол даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага улсын баяр наадамд аман хүзүүдсэн билээ. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, даян аварга А.Сүхбат нар Төрийн их баяр наадамд торгон жолоо өргүүлсэн хурдан хүлгүүдийнхээ цолыг дуудуулахаар Төв цэнгэлдэх хүрээлэнд ирээд буй үеийн зургийг та харж байна. Асашёорюү энэ өдөр үзмэн хүрэн өнгийн дээл, хэт хутгаар гангарсан байсан бол бөхийн дэвжээнээсээ хөндийрснөөс хойш багагүй жин хассан даян аварга А.Сүхбатын шинэ дүр төрх олны нүдийг орой дээр нь гаргах шахаж байлаа.
Б.БАЯСАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж