Tim Burton, Jolie нар хамтрах уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Tim Burton, Jolie нар хамтрах уу?

Найруулагч Tim Burton-ны “Alice in Wonderland” кино амжилт дагуулсны дараа одоо тэрээр өөр нэгэн хүүхдийн сонгодог үлгэрээр кино хийхээр болоод байна. Энэ удаагийн түүний сонголт нь “Нойрсож буй гүнж” байх юм. Харин энэхүү киноны гол дүрийн нэг болох Maleficent-ийн дүрд найруулагч Tim Burton Холливуудын сайхан бүсгүй Angelina Jolie-г тоглуулахаар болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.  Францын зохиолч Charles Perrault-ын 1697 оны зохиол “The Beauty Asleep in the Woods” нь 1959 онд хүүхэлдэйн кино болон дэлгэцнээ амилж байжээ. Энэ талаар Angelina Jolie MTV-д өгсөн ярилцлагадаа “Би үнэхээр Maleficent-ийн дүрд тоглохыг хүсч байна. Би жаахан охин байхаасаа тэр шидтэнд дуртай байсан. Одоо бүх зүйл дөнгөж яригдаж байгаа учраас яг би сонгогдсон гэж ойлгож болохгүй. Би найруулагч Tim Burton-тай хамтран ажиллахдаа туйлын таатай байх болно” гэж ярьсан байна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж