Хотын төвд буюу Урлан бүтээх төвийн урд байрлах "Хаан гэр" рестораны байранд гарсан галыг унтраалаа.
Өнөөдөр 15.20 цагийн орчимд “Хаан гэр” ресторанд гал гарлаа гэх дуудлага Шуурхай удирдлагын төвд ирсний дагуу гал унтраах 10 дугаар ангийнхан очиж, зургаан машинтайгаар ажилласан юм.
Гал даамжирсан тул Онцгой байдлынхан хүч нэмэгдүүлж, зургаан цаг гаруй хугацаанд ажилласны дүнд галыг 22.00 цагийн орчимд унтраасан байна. Одоо Гал унтраах албаныхныг түрүүчээс нь буулгаж, галын шалтгаан нөхцөлийг тогтоох ажлыг үргэлжлүүлж байгаа аж.
Тэнд ажиллаж байсан ажилчдын яриагаар гал эхлээд уг барилгад үйл ажиллагаа явуулдаг караокены өрөөнөөс гарсан бололтой.
Хоёр давхар барилгыг сендвичээр барьсан, мөн барилга дотор их хэмжээний согтууруулах ундаа байсан зэрэг нь галын тархалтыг улам нэмэгдүүлж, хүндрэл учруулжээ.
М.ЯЛАЛТ