ХЗЯ-ны газрын даргаар Э.Зоригтыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

ХЗЯ-ны газрын даргаар Э.Зоригтыг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Э.Зоригтийг Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилжээ.

Э.Зоригт нь

-1991 онд Москва хотын Хилийн цэргийн Улс төрийн дээд сургуулийг дүүргэсэн

-1998-2003 онд “Сэрэлт-Оч” компанийн захирал

-2003 оноос “УБ синема” ХХК-ийн дэд захирал

-2007 оны дөрөвдүгээр сараас одоог хүртэл Монголын ногоон намын Гадаад асуудал хариуцсан даргаар ажиллаж байгаа нэгэн аж. Цаашдаа тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын томилгоо хийгдэх сурагтай.

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж