&#34Учир дутагдалтай зүйл маш их байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

&#34Учир дутагдалтай зүйл маш их байна&#34

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг маш сайн ажилласан. Урт нэртэй хуульд хамрагдсан бүх газруудын хилийн зааг, зурвасыг тогтоох, энэ нь хууль зөрчсөн эсэх асуудлыг маш сайн тогтоосон.

 

Өнөөдөр гишүүд хилийн заагийг тогтоож чадсан уу, төр энэ чиглэлийг ажлаа хийж чадаж байна уу үгүй юу гэдэг асуудлыг хөндөж байна.

 

Бид төрд ажиллаж олон хүмүүсийн хийж байгаа ажилд хүндэтгэлтэй хандаж сурах хэрэгтэй. УИХ-ьш гишүүн дуртай зүйлээ дураараа ярьж болдог ч мэдээллээ зөв солилцох шаардлага байгаа нь харагдаж байна.

 

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын захирамжийг үндэслэн хамгаалалгын бүс, хилийн заагийг баталсан боловч хилийн зааг тогтоосон цэг солбилцол алдаа ихтэй байсан.

 

Хуулийн хэрэгжилтийг хангахад бэрхшээл учруулж байгаа ийм олон зөрчил дутагдал байгаа. Яагаад гэвэл тогтоож бангаа хүмүүс мэргэжлийн төвшинд бэлтгэгдээгүй, асуудлаа олгож чадаагүйн улмаас олон хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийг эдийн засаг хямарсан энэ хүнд хэцүү байгаа үед нилээд эрсдэлд оруулсан.

 

Тийм учраас энэ асуудлыг бодитойгоор авч үзэж шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа Бид цаашид ажлын хэсэг дээр усан сан бүхий газрын хилийг нарийвчлан хянаж газар дээр нь тодотгож баталгаажуулах, усны нөөцийг хамгаалах, ус зүйн мэдээ, мэдээлэлтэй оновчтой хослуулах бодлого, чиглэлийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа.

 

Мөн ойн сан бүхий газрын тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэх, ойн сан бүхий газарт орж буй өөрчлөлтийг тусгах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нарийвчлан тогтоох, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалгын хүчин төгөлдөр лицензтэй давхацсан тохиолдолд асуудлыг шийдвэрлэх арга замыг эрх зүйн баримт бичигт тусгаж УИХ-аар батлах шаардлагатай байна гэж үзэж байна.

 

Нөхөн сэргээлт хийнэ гээд алт олборлож байгаа асуудал ч гардаг учраас яамны зүгээс энэ талаар анхаарал хандуулж ажиллах болно.

 

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж