УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Тавантолгойн талаар ярилцлага авлаа.
-Сүүлийн үед УИХ-ын гишүүд Тавантолгойн тал дээр өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Удтал хүлээлгэсэн уг төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ард түмэндээ өгөөжтэй байх ёстой. Хоёр намын хамтран ажиллах гэрээнд Оюутолгой, Тавантолгойн талаар тодорхой заасны дагуу парламентын хяналтан дор өмнөх нөхцөлөөс нь улам сайжруулж оруулж ирэх ёстой гэсэн байгаа.
-Юу гэж заасан байгаа гэж?
-Энэ талаар гэрээний заалтыг олоод үзчих.
-УИХ-ын 16 гишүүний зүгээс хаягласан асуулга нэлээд явлаа. Гарын үсэг зурсан тэр хүмүүсийн ард Пийбоди компани байгаа гэлцэх нь үнэн юм уу?
-Мэдэхгүй ээ. Би гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан хүмүүсээс нь асуу.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин