&#34Хүний амь үрэгдэж байж баталсан хууль шүү&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

&#34Хүний амь үрэгдэж байж баталсан хууль шүү&#34

Нийгэмд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Хуулийн үйлчлэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрлөө гэхэд үүнээс үүсэх үр дагавар нь юу байх вэ.

 

Хэчнээн тонн металл олборлож, хэдэн хүнийг ажлын байраар хангах вэ гэдэг тодорхой тоо баримтхэрэгтэй байна. Өнөөгийн хууль гартал юу болсныг бид мартаагүй. Өнгөрсөн дөрвөн жилд олон зүйл болсон. Бүх нийтээрээ хөдөлсөн.

 

Иргэний хөдөлгөөн уул усаа хамгаалсан ард түмний тэмцэл бэлчээр усаа гэсэн тэмцэл өрнөж хүний амь хүртэл үрэгдсэн асуудап шүү дээ. Арайхийж бий болсон үндэсний зөвшилцөл дээр энэ хууль гарсан. Гол мөрний урсац, ойн сангаасаа холдох ёстой юм байна гэсэн бодлогод хүрээд хуулиа гаргасан.

 

Гэтэл үүнийг дахиад хөндөх гэж байна. яам маш сайн мэдээлэл өгмөөр байна. Нэг удаагийн хойшлуулшгүй гэсэн тайлбар өгч, нөхөн сэргээлтийг толгойгоороо хариуцна гэсэн амлалт өгмөөр байна. Мөн олон эдийн засгийн үр өгөөжийг нь тайлбарлах ёстой.

 

Энэ хуулийн төсөлд асуудалтай зүйл их байна. Байгаль орчин талаасаа хуульд зөрчилдөх заалтууд бий. Ажлын хэсэг дахин томилж, хэлэлцүүлэх шаардлагатай.

 

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж