&#34Төгсгөлгүй&#34 танго балет дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

&#34Төгсгөлгүй&#34 танго балет дахин тайзнаа

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр энэ улирлын тоглолтын хөтөлбөртөө шинэлэг өнгө, шийдлийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчиддээ бэлэг барьж байгаа билээ. Уг зорилтынхоо хүрээнд өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр 17:00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна.

Уг бүтээлийг тавихдаа Австри улсаас танго, вальс бүжгийн багш нарыг урьж 14 хоногийн сургалт зохион байгуулсан төдийгүй саксофон, гитар, найраг баян хуур зэрэг симфони найрал хөгжимд байдаггүй зарим хөгжмийн зэмсгийн оруулсан өвөрмөц, сонирхолтой бүтээл хийхээр уран бүтээлчид маань зорьж байна. Бүтээлд Монголын өнөөгийн нийгэм, тэр дундаа уран бүтээлчдийн амьдрал болон хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох үнэнч хайр сэтгэлийн тухай хүүрнэх бөгөөд хайрын танго бүжгийг сонгодог балеттай хоршуулан дэглэсэн өвөрмөц тавилттай бүтээл юм.

Мөн тайз нь өнөөгийн хотын амьдралыг харуулсан шийдэлтэй байна гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү балетын хөгжмийг залуу хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл бичиж, цэнгээнт бүжгийн улсын уралдааны тэргүүн шагналт, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргал дэглэн найруулсан юм.

2015 оны 02-р сарын -08 ны өдрийн 17 цагаас тоглоно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж