Иргэний хөдөлгөөнийхөн Төрийн ордны зүг жагсан ирж яваа тул Төрийн ордныг давхар хамгаалалтад аваад байна. Хамгаалалтын албаныхан хээрийн эрээн хувцсаа өмсч хаалга бүр дээр ердийн өдрийнхөөс олон харуул гарчээ. Жагсагчид Засгийн газарт шаардлага хүргүүлж, Төрийн ордныг хашааны гадуур гороолох тул болзошгүй эрсдлээс сэргийлэн ийнхүү харуул хамгаалалтыг чангатгасан ажээ.
Д.ЦЭЦЭГ
Д.ЦЭЦЭГ