Галын тархалт нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Галын тархалт нэмэгдэж байна

“Хаан гэр” ресторанд өнөөдөр 15.20 цагийн орчимд гал гарсан талаар бид мэдээлсэн. Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах ангийн алба хаагчид хоёр цагийн турш галыг унтраахаар ажиллаж байна. Яг одоогийн байдлаар гал унтраах зарим автомашинуудын ус дууссан тул ус сэлбэх ажлыг яаралтай зохион байгуулж байна.

Гал гарсан барилгатай залгаа барилгад үйл ажиллагаа явуулж буй “Хаан караоке”, “The bull” зэрэг байгууллагын ажилтнуудыг бүгдийг нь барилгаас гаргаад байна.

Гал унтраагчдын мэдээлж байгаагаар тухайн объект нь сендвичэн материал ашиглаж барьсан барилга бөгөөд барилгын дотор шар айраг, согтууруулах ундаа ихээр хадгалагдаж байсан нь гал унтраах явцад хүндрэл учруулж байгаа бололтой.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж