Justin гэрэл зурагчдыг буудав

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Justin гэрэл зурагчдыг буудав

Justin Timberlake өнгөрсөн ням гаригт Нью-Йоркийн гудмаар нэгэн найзын хамт алхаж яваад адтай гэрэл зурагчдын анхааралд өртжээ. Саяхан “901” нэртэй теквила гаргасан 28 настай дуучин залуу папарацци зурагчдын өөдөөс гар, хуруугаараа буудаж сахилгүйтсэн байна. Хамгийн сүүлд Justin өнгөрсөн долоо хоногт “Friends with Benefits” кинонд хамтран тоглосон жүжигчин бүсгүй Mila Kunis-тай өдрийн хоол идэж байгаад папараццичдын дуранд өртсөн билээ. Тэднийг хамт байх үед дуучин залуугийн фэнүүд түүнтэй хамт зургаа татуулах гэхэд тэнд байсан Justin-ны нэгэн найз “Justin-тай зургаа татуулахад 5 доллар” гэж хашгирч байсан аж.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж