Монгол Улсын өрийн дарамтын талаар "Өргүй Монгол" төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ. Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нийт 20.98 тэрбум ам.доллар, үүнээс Засгийн газрын өр 5,5 тэрбум ам.доллар хүрч Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан 40 хувийн босгийг даваад байгааг дурдаад. “Хэрэв Монгол Улс өрийн хямралаас хурдан гарахгүй бол дампуурал зарлахад ойрхон байна” гэдгийг сануулаж байсан юм. Хятадын Синхуа агентлагаас Монгол улс 2017 онд дампуурал зарлаж болзошгүй гэж мэдээлсэн нь харамсалтай хэдий ч тун бодитой дүгнэлт гэж "Өргүй Монгол" ТББ байгууллага үзэж байгаа юм. Өрийн хүндрэлтэй байдалаас уул уурхай газрын баялагаа ашиглахгүйгээр гарах боломж байхгүй гэж тус төрийн бус байгууллагынхан хэллээ.
Б.АЛТАНГЭРЭЛ