“Нийслэл өргөө”-гийн захирлыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

“Нийслэл өргөө”-гийн захирлыг шүүнэ

Анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял сонссон “Нийслэл Өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Түүний давж заалдах шатны шүүх хурлыг товыг энэ сарын 12-нд зарласан байна.

Хэргийг эргэн сануулахад түүнтэй хамт шүүгдсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт 5.1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж тэнссэн юм. Мөн Баян-Өлгий аймагт багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарын тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж  хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар  болсон билээ.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж