Волейболчид Бээжинд хамтарсан бэлтгэлд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Волейболчид Бээжинд хамтарсан бэлтгэлд хамрагдлаа

Монголын волейболын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг урд хөршийн Бээжин хотноо хамтарсан бэлтгэл хийж байна. Энэхүү хоёр улсын хамтарсан бэлтгэл гурав хоног буюу энэ сарын 4-6-ны өдрүүдэд болж байна. Бээжин хотыг зорихын өмнө манай шигшээ багийнхан нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд Дархан-Уул аймагт вакум бэлтгэлд хамрагдсан билээ.

Дашрамд дуулгахад, Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотноо болох билээ. Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд менежер Ц.Одхүү, ахлах дасгалжуулагч Шүтоо Коичи, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран, тоглогч А.Мөнхбаяр (багийн ахлагч), Э.Сайханбаатар (багийн дэд ахлагч), Э.Сайнбилэг, Д.Билгүүн, Э.Болор-Эрдэнэ, М.Цэрэнбаатар, А.Даваажаргал, М.Мягмарсүрэн, А.Түвшинтөгөлдөр, Т.Батбаяр, Э.Алтангэрэл, Г.Ган-Очир, Б.Болдбаатар, М.Өсөхбаяр, М.Ганбилэг, Б.Анхбаяр, Б.Хосбаяр, Б.Ууганцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Баттөгс нар багтаад байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж