Засгийн газар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудал тодорхойгүй боловч уг хуралдаан дууссаны дараа Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлэл хийх аж. Энэ нь өнгөрсөн дөрөв хоногт “Хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгын дүнтэй холбогдож мэдэх юм байна.

Засгийн газраас санаачлан зохион байгуулсан дээрх санал асуулгад нийт 365.841 иргэн оролцсоноос 63833 санал буюу 17.45 хувь нь хүчингүй болж, харин хүчинтэй санал болох 302.008 иргэний 169.230 буюу 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн “1” дэх замыг, 132.778 иргэн буюу оролцогчдын 43,9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн “2” дахь замыг сонгосон юм.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж