"Нэг гэр бүл-нэг хүүхэд» гэсэн төрөлтийг хязгаарлах өргөн цар хүрээтэй кампани Хятадад 1971 оноос хойш явагдаж ирэв. Кампани нь 2000 он гэхэд хүн амаа 1,2 тэрбумд барих явдал байлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрчлөлт оруулж байлаа. Тавигдсан зорилго нь ерөнхийдөө биелэжээ. 2000 онд дэвшүүлсэн төвшин нь дөнгөж 42,5 сая хүнээр давжээ. Дээр ямар ч бичиг баримтгүй 30 сая хүн ороогүй байв. Гэхдээ Хятад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багагүй үнэ төлсөн юм. Жендерийн тэнцвэргүй байдал, хүн амын эрс хөгшрөлтийг тэр дагууллаа.
Гол баялаг. Фото: Carlos Barria / Reuters
Хятадад хүүхэд нэн ялангуяа хүү төрөх нь хүсэж буй үйл явдал болдог. Тус орны олонх болох тариачин айлд илүү хүн хүч ямагт хэрэгтэй байлаа. "Нэг гэр бүл — нэг хүүхэд» гэсэн төрөлтийг хязгаарлах кампанийн дараа хүүхдийг хайрлах хятадуудын уламжлалт хайр нь жинхэнэ шүтэн бишрэлт болон хувирлаа.
ЗөвшөөрөгдсөнХэт богино долгионы шинжилгээ. Фото: Carlos Barria / Reuters
Хятадын хүн ам зүйн бодлогын үр дагаварын нэг нь сонголттой үр хөндөлт боллоо. Хэрэв хүүхэд эрэгтэй бол түүнийг үлдээдэг болов. Хятадын эрх баригчид түүнтэй тэмцэхээр ололдов. Хүйс тогтоох богино долгионы шинжилгээг хорих гээд үзэв. Эмнэлэгийн орон зайг нь хар зах эзлээд тэр нь бүтэлгүйтлээ. Сүүлийн 15 сарын дотор энэ салбарын 6833 зөрчлийг илрүүлжээ.
Үндэсний цөөнх олон болох ёстой.Фото: Greg Baker / AP
Жино (дино) гэх үндэстнүүд 21 мянгаас хэтэрдэгүй. Тэдний нэг Ба Лювэй зурагт буужээ. Үндэсний цөөнхүүдэд хүн ам зүйн бодлогын хязгаарлалтыг янз бүрээр сулруулсан байгаа. Хэрэв хүн ам нь 100 мянгаас бага бол хэдэн ч хүүхэд төрүүлж болно.
Ихрүүдийн баяраар. Фото: Ng Han Guan / AP
Ихдүүдийн баяр, Бээжин 2007 он. Ихэнр хүүхэд төрөх нь хятадад том аз гэгддэг. Энэ тохиолдолд хоёр дахь хүүхдийн төлөөх торгуулын арга хэмжээнээс чөлөөлөгдөхгүй.
Гонконгийн төрөх эмнэлэгт. Фото: Jerome Favre / Bloomberg via Getty Images / Fotobank
Хуулийг тойрохын тулд хятад хосууд Гонконгт очин төрөх нь ихэсчээ. Сүүлийн жилүүдэд “эхийн жуучлалтай ” тэмцэх ажиллагааг Хятадын эрх баригчид янз бүрийн төвшинд ихээр зохион байгуулах болсон байна. Эх газраас төрөхөөр очиж буй эхчүүдийн тоонд тэд Гонконгийн эрх баригчтай хамтран хязгаарлалт тогтоожээ.
Жендерийн тэнцвэргүй байдал. Фото: Jeff Xu / Reuters
Заавал хүү төрүүлэх гэсэн хятадуудын эрмэлзэл жендерийн тэнцвэрийг алдагдууллаа. Одоо тус оронд 20 сая эрчүүд эмэгтэйчүүдээс илүү байна. 2020 онд тэр ялгаа нь 24 сая болно. Охид төрүүлэхийг засаг захиргаа нь янз бүрээр дэмжих боловч уламжлалыг даван гарч чадахгүй л байна.
Нийгмийн гомосексуализм. Фото: Jason Lee / Reuters
Жендерийн ялгаа нь Хятадад гомосексуалистуудын тоог нэмэгдүүлэв. Эхнэр олдохгүй учир залуучууд уламжлалт бус харьцааг хайх болов. Эрх баригчид үүнийг үл тоох авч нийгэм нь тэднийг буруутгасан хэвээр байгаа юм. Гомо нарын 80 хувь нь боломж гарвал уламжлалт гэрлэлтэд эргэн ороход бэлэн гэсэн судалгаа гарчээ.
Жижигхэн хаадууд. Фото: Alexander F. Yuan / AP
Хүн ам зүйн бодлогын улмаас хүүхдүүд нь “жижигхэн хаад” болон хувирч байна. Эцэг эх, өвөө, эмээ нь тэднийг хэт эрхлүүлж байна. Тэр нь асуудал дагуулж буй юм. Энэ сард л гэхэд хэт дураараа өссөн 13 настай охин амиа хорлоно гэж эхийгээ айлгасаар т13 долоо хоногтой гэдсэн дэх хүүхдийг нь авахуулсан тохиолдол гарчээ.
Сычуанийн эмгэнэл.Фото: Bo Bor / Reuters
2008 онд Сычуаньд газар хүчтэй хөдлөн 69 мянган хүн үрэгдэж, 18 мянга нь сураггүй болсон юм. Ганц хүүхдээ алдсан эсвэл тэр нь эрэмдэг зэрэмдэг болсон гэр бүлд дахин нэг хүүхэд төрүүлэхийг зөвшөөрсөн байв. Тэр хөнгөлөлт хоёр хүүхэдтэй айлын хүүхдүүд үрэгдсэн гэр бүлд ч хамаарав.
Шинэ дарга — шинэ хөнгөлөлт. Фото: Greg Baker / AP
Хятадын шинэ үеийн дарга нар засаг авснаас хойш хүн ам зүйн бодлогын хязгаарлалтад хөнгөлөлт гарлаа. Жендерийн ялгааг арилгах хүн амын хөгшрөлттай тэмцэх үүднээс гэр бүлийн хосууд нь айлын ганцхан хүүхэд байсан тохиолдолд хоёр хүүхэд гаргахыг зөвшөөрчээ.
Хятадын шинэ иргэд.Фото: Reuters
Хүн ам зүйн бодлогын хязгаарлалтыг хөнгөлсөн нь хүн амын өсөлтийг төдийлөн өдөөсөнгүй. Нэг хүүхэдтэй байсан дахин нэг хүүхэд гаргахыг зөвшөөрсөн 700 мянган хосуудаас дөнгөж 25 хувь нь дахин хүүхэдтэй болох хүсэлтээ илэрхийлжээ. Тэдний ихэнх нь хэтэрхий өндөр эдийн засгийн дарамт мөн хүмүүжилд нь их цаг хэрэгтэй учир дахин хүүхэдтэй болохыг хүсээгүй гэсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР