Фото: Scott Olson / Getty Images / AFP
Хойд тэнгисийн Brent маркийн нефтийн үнэ хоёрдугаар сарын 3-ны арилжааны явцад баррель нь 57доллараар арилжаалагджээ. Америкийн WTI нефтийн баррель нь 52 долларт төхөж очлоо.
Лондоны бирж дээр Brent маркийннефтийнүнэ 2,92%-иар нэмэгдэн $57,37 доллар хүрсэн байлаа. Энэ үеэр америкийн WTI нефтийн баррелийн үнэ 2,55%-иар нэмэгдэн $51,74 доллар болсон байлаа.
Америкийн нефть боловсруулах үйлдвэрүүдийн ажил хаялтын мэдээ нь сөрөг нөлөөг үзүүлэн эрэлтийг буулгах магадгүй гэж шинжээчид хэлж байна.
Москвагийн хөрөнгийн бирж дээр нефтийн үнэ ихэсний улмаас долларын ханш 1,89 рублиэр бууж, нэг доллар 67,7727 рублиэр зарагджээ. Еврогийн ханш 56 копейкаар хямдарч нэг евро 76,88 рублиэр арилжаалагдав.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР