МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар 23 жилийн дараа "Сэтгэлийн үг" хэмээх сайхан дуугаа хамтран дуулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв аймгийн Бүрэн сумын нутгийн зөвлөлийн уулзалт, урлагийн тоглолтонд уригдаж оролцсон тэд, уулзалтын үеэр үзэгчдийн хүсэлтээр ийнхүү хамтран дуулжээ.