ШТС-д халдсан этгээдүүдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

ШТС-д халдсан этгээдүүдийг баривчилжээ

“Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцад өчигдөр 04.40 цагийн орчимд үл таних этгээдүүд халдаж, 4.8 сая төгрөг дээрэмдсэн талаар бид мэдээлсэн. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаа нар эрэн сурвалжилж илрүүлжээ. Энэхүү хэргийг 30-32 насны гурван залуу үйлдсэн болохыг баримтаар тогтоон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. 

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж