МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар 23 жилийн дараа "Сэтгэлийн үг" хэмээх сайхан дууг хамтран дуулжээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Бүрэн сумын нутгийн зөвлөлийн уулзалт, урлагийн тоглолтод уригдаж оролцсон байна. Тус уулзалтын үеэр түмэн олны хүсэлтээр ийнхүү хамтран дуулсан аж.
Анх тэд “Сайхныг тань харангуутаа дурласан юм. Сэтгэлийг тань танингуутаа уярсан юм” хэмээн дуулж, улмаар хамтын амьдралаа зохиож, хэсэгтээ хайр дурлалдаа шатаж явсан билээ. Гэвч тэднийг хоёр тийш болсноосоо хойш тайзнаа бүү хэл нэг ч үйл ажиллагаан дээр хамт харагдаагүй гэдэг.
О.САР