Бөхчүүд ахмадуудаа хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

МҮБХ жил бүр сар шинийн өмнө 70-аас дээш настай ахмадуудаа хүлээн авдаг уламжлалтай. Энэ уламжлалаараа өчигдөр монгол бөхийн өргөөнд ахмадуудаа хүлээн авч цагаан сарын тавгийн хэвийн боов, чихэр, цай тэргүүтэнг өглөө.

Далаас дээш настай дөчөөд ахмад байдгаас улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяандорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Х.Хайдав, улсын заан Ц.Санжаа, Д.Лхагвасүрэн, улсын харцага Д.Сэрээтэр, Ч.Өвгөнхүү,  улсын начин Ч.Баасанхүү, С.Лхагваа, Ц.Лхамаа, Д.Шижээ, Н.Дашзэвэг, хүндэт засуул О.Гомбосүрэн, М.Буянбат, Б.Санжаа, Ц.Шарав, Н.Дашжамц, Ё.Давааням, Б.Шүрхүү, Ц.Бадарч, хүндэт гарын даа С.Сэлэмбаатар, Бөх сонины сурвалжлагч Ш.Мягмар нарын 30-аад ахмад хүрэлцэн ирсэн юм.

Б.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж