Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг хуралдана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг томилсон байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилсон юм. Ажлын хэсгийнхэн өнөөдөр Чингис, Самурай бондын зарцуулалт болон Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар хаалттай хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

УИХ-ын зарим гишүүд Хөгжлийн банкны удирдлагууд Чингис, Самурай бондын дур зоргоороо зарцуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Тиймээс тайлан мэдээ болон, уг бондын зарцуулалтын талаар шалгах нь зөв гэж  Эдийн засгийн байнгын хорооныхон үзэж байгаа юм.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж