Буудлага спортын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвд өнөөдөр(I.04) гурав дахь өдрөө болж, өндөрлөх юм. 10 метрийн урт бууны дасгал өчигдөр болж, хөвгүүдээс Орхоны Э.Эрдэнэбат, охидоос Сонгинохайрхан дүүргийн тамирчин ОУХМ З.Намдуун нар түрүүллээ.
Тэмцээний дүнг танилцуулья:
10 метрийн урт буу:
Хөвгүүд: (23 тамирчин)
- Алтан медаль: спортын I зэрэгтэй Э.Эрдэнэбат (“Орхон”) 569 оноо, финалд 199,6 оноо
- Мөнгөн медаль: II зэрэгтэй Д.Хатантөмөр (Сүхбаатар аймаг) 554 оноо, финалд 195.3 оноо
- Хүрэл медаль: I зэрэгтэй О.Батбямба (Баянгол дүүрэг) 561 оноо, финалд 171.7 оноо
- IV байр: I зэрэгтэй Э.Доржням (Булган аймаг) 559 оноо, финалд 151.2 оноо
- V байр: I зэрэгтэй А.Өгөөмөрбаян (Техник спортын төв) 545 оноо, финалд 114.3 оноо
- VI байр: I зэрэгтэй Б.Үүрцайх (“Снайпер” клуб) 560 оноо, финалд 112.6 оноо
- VII байр: I зэрэгтэй Д.Лхагвасүрэн (Орхон аймаг) 557 оноо, финалд 88.6 оноо
- VIII байр: II зэрэгтэй Б.Булгандаваа (Булган аймаг) 554 оноо, финалд 68,5 оноо.
Охид: (26 тамирчин)
- Алтан медаль: ОУХМ З.Намдуун (Сонгинохайрхан дүүрэг) 380 оноо, финалд 204.8 оноо
- Мөнгөн медаль: спортын I зэрэгтэй О.Мөнхзул (Жаргалант) 379 оноо, финалд 202.3 оноо
- Хүрэл медаль: спортын мастер О.Есүгэн (Техник спортын төв) 387 оноо, финалд 182.6 оноо
- IV байр: ОУХМ Т.Золжаргал (Орхон аймаг) 387 оноо, финалд 159.6 оноо
- V байр: спортын мастер Э.Энхмаа (Техник спортын төв) 384 оноо, финалд 138.3 оноо
- VI байр: спортын мастер Б.Сумъяамягмар (“Снайпер” клуб) 382 оноо, финалд 116.2 оноо
- VII байр: спортын мастер Д.Халиун (“Снайпер” клуб) 379 оноо, финалд 98 оноо
- VIII байр: спортын мастер Х.Нинжин (“Снайпер” клуб, хувь) 384 оноо, финалд 76,2 оноогоор тус тус шалгарлаа.
Өнөөдөр 10 метрийн хийн гар бууны дасгал болж, улсын аваргын медальтнууд тодрох юм. Тэмцээний хаалтын ажиллагаа өнөөдөр 17.30 цагаас болно.
Ч.БОЛОР