Сүүлийн жилүүдэд үзэгч түмний хайр талархлыг хүлээж, шударга зан, шуурхай дайчин барилдаанаар шагшигдаж буй улсын заан Б.Батмөнх ийн ярьжээ. “Санжаадамбатай цагаан сараар нэг маргаантай юм болсон. Тэгэхэд би зүгээр л өгчих байсан юм билээ. Үзэгчид их дургүйцсэн байх гэж боддог юм” хэмээн “Хөх Монголын хүчтэнүүд” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Мөн хурц догшин барилдаантай Шархүүгийн Пүрэвгарьд арслан “Улсын наадамд хоёр дахь удаагаа барилдаад идэр залуу аваргатай өөрийнхөөрөө барилдаад унасан. Их баяртай байгаа” гэсэн бол сумын заан Б.Түмэндэмбэрэл “Би улсын заан болно” гэж ярьсан байна. Эдгээр бөхчүүдийн ярилцлагыг саяхан гарсан “Хөх Монголын Хүчтэнүүд” сэтгүүлээс дэлгэрэнгүй унших боломжтой бөгөөд барилдаануудын оноолт, тэмдэглэл, олон сайхан гэрэл зураг, онц содон барилдаануудын агшин зэргийг ч авах юм байна.
“Хөх Монголын хүчтэнүүд” сэтгүүлийг сонин борлуулах цэгүүдээр худалдаалж буй бөгөөд сэтгүүлийн тухай дэлгэрэнгүйг 9155 1955, 98298008-аар лавлаж асууж болох ажээ.
Б.ЭНХ