Хожигдож болохгүй, хожиж болохгүй, одоо яах ёстой юм бол…?
Үндэсний лигийн бүх оддын тоглолт "Буянт Ухаа" спорт цогцолборт 3 өдрийн турш дуулиантай-шуугиантай сонирхолтой өрсөлдөөн дунд өрнөв. Үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг легионерууд болон шигшээ багийн тоглогчдын тулааны дараах олон нийтийн уур амьсгалд хариулт өгсөн нийтлэлийг СиСпортс, нийтлэлч Ө.Мөнхчулуун танд хүргэж байна.
1. МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТУХАЙД:
ҮНДЭСНИЙ СҮПЕР ЛИГИЙН БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН ШИГШЭЭ БАГИЙН ЛЕГИОНЕРУУДЫН ЭСРЭГ ХИЙСЭН ХАЛЗ ТОГЛОЛТЫН ДАРААХ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛД ДҮГНЭЛТ ХИЙСЭН БАЙГАА БИЧВЭРТЭЙ УНШИГЧ ТА БҮХЭН ТАНИЛЦАНА УУ.
Шигшээ баг маань Монголын сагсан бөмөгийн түүхэн дэх хамгийн оргил амжилтаа өнгөрөгч 2014 оны зун Инчоны наадамд шилдэг наймд шалгарснаар үзүүлсэн. Манай үзэгчид ч гэсэн энэ амжилтанд сэтгэл хангалуун байгаа нь ойлгомжтой. Мэдээж цаашид энэ амжилтаараа бүр ч илүү ахиулах хүлээлт энэ хооронд үүссэн. Шигшээ багийнхаа тоглолтыг үзэх гэсэн хорхойтнуудын хүслийг "Үндэсний Сүпер лигийн бүх оддын тоглолт" биелүүлж өгдөг.
Өнгөрөгч хоёрдугаар сарын 1-нд Монголын шигшээ баг легионеруудын багтай ээлжит халз тулааныг хийсэн. Миний бие ч тус тоглолтыг анх удаагаа тайлбарлан тоглоlтын дараа сэтгэл хангалуун гэртээ очсон. Тэгээд амрахын өмнөхөн фэйсбүүк ортол бөөн хэрүүл… шүүгчидтэйгээ нийлж шигшээ баг маань хожлоо ч гэх шиг, ер нь тэндээс олигтой сайн мэдээ олж уншсангүй ээ. Тэгээд Монгол хүмүүс ямар айхтар өрөвч юм бэ дээ гэсэн сэтгэгдэл төрлөө.
Яахав гадны тоглогчид манайд тоглож байгаа бид ойлгож хүндлэх нь зөв л дөө… гэхдээ асуудлын нөгөө талд Монголын шигшээ багийн чинь залуус байна. Олон улсад тэд л эх орноо төлөөлж бидний нүүрийг тахалж тоглоно. Тэд муу тогловол Монгол гэсэн нэр л гарна тэд сайн тогловол бас л эх орны маань л нэр гарна.
Тоглолтыг тайлбарлаж байсан хүний хувьд талбайд яг юу болж өнгөрсөн талаар бичье.
Легионер тамирчид тоглолтын эхнээс өөрсдөндөө дэндүү итгэлтэй байсан. Гэхдээ тэд яалт ч үгүй өмнө нь нэг баг болж тоглоогүй байгаа нь харагдсан багийн дотоод зохион байгуулалт, систем гээд шигшээ баг маань бүх талаараа илүү байсан. Тийм л учраас эхний хагаст хожигдож явсан шигшээ баг тоглолтын хоёрдугаар хагаст тоглолтын санаачлагыг гартаа аван хожлыг өөрийн болгосон. Легионер тоглогчидод системтэй 48 минут тоглох үр дүнг харуулсан гэж хэлж болно. Ердөө ийм л зүйл болсон.
-ТУС ТОГЛОЛТЫГ ШҮҮСЭН ШҮҮГЧИДЫН ТУХАЙД:
Иргэдийн хамгийн их бухимдаж байгаа хэрүүлийн алим бол энэ. Гадны тамирчид үнэхээр их сэтгэл хөөрөлтэй байнга уурлаж, шүүгчдийн заалтыг эсэргүүцэж байдаг шүүгчийн зөв ч бай буруу ч бай ер нь энэ авир сагсан бөмбөг тоглодог хүмүүн болгонд байдаг араншин юмдөө. Ахлах сургуулийн тэмцээнд орж байгаа тоглогч хүртэл шүүгчийн саналыг эсэргүүцэж л байдаг тэр их айхтар ньюанс сэтгэл хөдлөлийг тааруулж шүүнэ гэдэг хамгийн ээдрээтэй хэцүү ажил. Магад тус тоглолтонд шүүгчид бага зэрэг алдаа гаргасан байж болох юм.
Гэхдээ шигшээ багаа хожуулхын төлөө шүүлт хийсэн гэж харвал түүн шиг үлгэр үгүй ээ. Анхнаасаа манай оронд сагсан бөмбөг хөгжихдөө албан ёсны мэргэжлийн шүүгч гээч зүйлийг орхигдуулж явсан түүхтэй. Биеийн тамирын сургуулиудад нь хүртэл мэргэжлийн шүүгчийн анги гэж байхгүй шүү дээ. Тэд цэвэр өөрсдийн авьяас чадвараараа ийм хэмжээнд хүрсэн. Олон улсад өөрийн шигшээ багаа шүүгчид нь өөрсдөө яаж шүүдэг гэж бодно. Төсөөлөх ч юм биш… Харин ч манай шүүгчид ёстой л бор зүрхээрээ өдийн хэмжээнд хүрээд байгаад бид баярлах хэрэгтэй. Харин одоо бол бид мэргэжлийн шүүгчдийг бэлтгэн эхлэх цаг хэдийнээ болсон. ЯГ ТЭР ТОГЛОЛТОНД БОЛ ШҮҮГЧДЭЭС БОЛЖ ШИГШЭЭ БАГ ХОЖООГҮЙ!!!
ТОГЛОЛТЫН ДАРАА ҮЗЭГЧИД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГ АШИГЛАН ШУУГИСНААР ЯМАР ҮР ДАГАВАР БИЙ БОЛОХ ВЭ?
Хамгийн гол нь та бүхний энэ байдал шигшээ багийн тамирчидын сэтггэлзүйд үнэхээр их хүнд тусаж байна. Тэд үнэхээр их бухимдалтай байгаа нь тоглолтын маргааш тамирчдын сэтгэгдлээс илт байсан. Арга ч үгүй юмдаа. Бид өөрсдөө тамирчдаа хүндэлж тэдэнтэй урам өгч сайн зөв зүйлийг нь дэмжихийн оронд фэйсбүүкт зургаа долоон хуурамч нэртэй хүний явуулганд автаад тамирчдынхаа сэтгэл санаагаар тоглоод байж байх гэж.
Миний хувьд ч хүмүүсийн тэр бүхимдалд үнэхээр эгдүйцсэн. Инчоны наадамд Жүдо-гийн охидуудын хоолонд ариун цэврийн хэрэглэл хийсэн байхад та нөхөд ингэж айхтар сенсацилж байлуу үгүй байх… азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд залуучуудын шигшээ баг харамсалтай байдлаар бараг л луйвраар мултарахад яг үүн шигээ сенсаци хийж чадсан бил үү? Бодоод нэг үзээрэй. Хэн нэг хүний хэт хөөрлөөс болж хандсан үйлдлээс улс орноо төлөөлөх тамирчдын сэтгэл санаа сэвтэж хэрхэвч болохгүй.
ХОЖИЖ БОЛОХГҮЙ, ХОЖИГДОЖ БОЛОХГҮЙ одоо яах ёстой вэ…?
Ам нээснийх уушиг нээ гэж бас нэг ийм хэдэн асуудал бидэнд байна.
Үндэсний сүпер лигт хүрэлцэн ирж тоглож байгаа Легионер тамирчдын хувьд ур чадвар, тамирчны зэрэглэл гээд бүх талаараа давуу талтай байгаа. Энэ байдал ч манай дотоодын тамирчдын ур чадвар багийн тоглолтонд үнэхээр том ахицийг жилээс жилд гаргасаар байгаа гэдэгтэй бараг бүх хүн санал нийлэх биз.
Энэ жилийн лигийн тоглолт үзэж байгаа үзэгчдийн интернет сүлжээнд сошиалаар бичиж байгаа сэтгэгдлээс нэг ийм дүгнэлтүүдийг хийж байна.
2. МОНГОЛ УЛСЫН ИХЭНХИ САГСАН БӨМБӨГ СОНИРХОГЧ, ҮЗЭГЧИД НБА ҮЗСЭЭР БАЙГААД ТҮҮНДЭЭ ХЭТ ИХ АВТЧИХАЖ
Яг үнэндээ монголынхоо дотоодын лигийг ойлгож үздэг багуудын уур амьсгал ямар байгааг мэдэрдэг хүн ховор байх шиг байна. Америк бол сагсан бөмбөгийн эх орон яг л манай хүүхдүүд дөнгөж хөлд ороод л бөх барилдаад эхэлдэг шиг тэднйи ихэнхи нь сагсан бөмбөг тоглож байгаа. Тийм орны сагсыг олон жил үзсэн сэтгэхүйгээр битгий дотоодын лигтээ хэт туйлширч хандаачээ. Ядаж Евролигтэй харьцуулж инернет орчинд өөрсдийн сэтгэгдлээ үлдээвэл бодит байдалд дэндүү ойр байх болно. Бидэнд тийм айхтар том анализ хийдэг багуудын дотоод уур амьсгалыг мэдэрдэг сагсан бөмбөг одоохондоо ирэх хугацаа нь арай л болоогүй болов уу.
3. МОНГОЛ ТАМИРЧДЫН УР ЧАДВАРЫН ТУХАЙ
Сагсан бөмбөг сонирхогчдын амнаас нэг ийм үг их унадаг болжээ. “Энэ жилийн легионерууд муу юмаа” гэж. Энэ улиралд НБА-д тоглож байсан гурван ч тоглогч манай оронд ирж тоглож байна. нэг нь нутаг буцсан Хоёр нь одоо тоглож байгаа. Нэг нь Лэйкерс багийн гарааанд хоёр жил тоглосон холбон тоглогч Смүш Паркер. Хамгийн доод түвшний тамирчин нь хойд америкийн КОЛЛЕЖИЙН САГСАН БӨМБӨГИЙН НЭГДҮГЭЭР ДИВИЗОНЫ тоглогч. Лигийн багууд гадаадын багт гараанд удаан тоглоогүй бол огтхон ч тоож хэлэлцхээ больсон. Ирсэн тамирчдыг ч манайхан тэгэж дуаар нь тоглуулхаа больсон. Энэ бол манай тамирчдын ур чадварын хөгжил түүнээс биш легионеруудын чанар, чансаа муу огт биш.
Нөгөө талаас багууд шоу гэхээсээ илүү багийнхаа тоглолтонд хэрэгтэй хамгаалдаг, будагтай талбайд бөмбөг авдаг гэхчилэн тамирчдыг сонгон авч байгаа нь үзэгчдийг тэгэж бодоход хүргэсэн байж болох талтай. Гадны шоу хийдэг сагсчин манайд ирээд тухайн багт ямар ч ашиггүй үзэгчидэд л гоё байх. Бид НБА үздэг сэтгэхгүй биш ядаж NCAA, ЕВРОЛИГ үзээд тэр сэтгэхүйгээрээ харьцуулж асуудалд хандах хэрэгтэй. Яг энэ шууд харьцуулсан гэж огт бичээгүй болно. НБА үзээд түүний тухай уншаад өөрт үлдсэн тэр байдлаар хандаж байгаа гэдэг ойлголт…
Сагсан бөмбөг үзэхдээ шоу үздэг цаг өнгөрсөн. Манай тамирчид эхнээсээ ази тивийн шилдгүүдийн эгнээнд бичигдээд эхэлсэн. Одоо сагсан бөмбөгийг жинхэнэ мэргэжлийн хэмжээнд тоглодог ази тивийн шилдэг багуудын нэг болхын төлөө бид хамтдаа эрмэлзэх хэрэгтэй.
Эх сурвалж: www.csports.mn