Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Ж.Ганхуягийг огцруулах үндэслэлгүй гэжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ардчилсан намын Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах эсэх тухай хэлэлцэхэд гишүүд 100 хувийн саналаар “Огцруулах үндэслэлгүй” гэж үзсэн байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ардчилсан намын Зөвлөлдөх зөвлөл нь 20 гишүүнтэйгээс 17 нь энэ удаагийн хуралдаанд оролцож, дээрх саналыг өгсөн юм байна.

Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах асуудлыг нийслэлийн Хан-Уул дүүргийн Ардчилсан намын нэр бүхий гишүүдийн зүгээс тавьж, энэ сарын 5-нд буюу маргааш дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарласан байгаа. Хан-Уул дүүргийн ИТХ нь нийт 35 гишүүнтэйгээс дөрөв нь МАН-ын гишүүн, хоёр нь МАХН-ын гишүүн бол үлдсэн нь Ардчилсан намын гишүүд юм. Огцруулах асуудлыг тавьсан Ардчилсан намын хэсэг гишүүдийн хувьд МАН, МАХН-ын ИТХ-ын гишүүдийг татах замаар зорьсондоо хүрэхээр тэмцэж байгаа гэх мэдээлэл бас бий.  

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж