Бүсгүйчүүд эрчүүдийг бодвол өөрсдийн гадаад үзэмжиндээ илүү анхаардаг боловч мөн эрчүүдийн гадаад төрхийг ч анзаарч байдгийг санаарай. Тэгвэл эрчүүдийн өмсдөг зүйлсээс эмэгтэйчүүд алинд нь дургүй байдгийг сонирхоцгооё. Эрчүүд минь анхаарч аваарай.
Зураг #1 Спорт нүдний шил Спорт нүдний шил нь бусад шилнүүдээс хамгийн загварлаг бус шил юм. Гэвч эрчүүд ийм шил зүүхээр илүү цэмцгэр, зоримог харагддаг гэж боддог. Даан ч хэт хуучинсаг, загваргүй харагддаг гэж бүсгүйчүүд хардаг байна.
Зураг #2 Хэт бариу эсвэл хэт гүн зах Бид чинь одоo томчууд шүү дээ. Ингэж хувцаслах нь утгагүй харагдана.
Зураг #3 Хэт гоёлтой жинсэн өмд Нүд гялбасан, хэт их хэрж, сэмэрсэн жинс жинхэнэ эр хүнд зохихгүй. Юмыг хэт ихдүүлэхгүй, классик байх нь эрчүүдэд зохино. Эрчүүд хэзээ ч эмэгтэйчүүд шиг гоёх хэрэггүй.
Зураг #4 Томдсон хослол Сайхан эсгэсэн хослол эрчүүдийн өмсөж болох хамгийн сайхан хувцас яах аргагүй мөн. Гэвч хүрмэн дотроо сэлж байвал үнэхээр утгагүй. Хослол өмсөхдөө өөртөө яг таарсныг сонгох нь чухал шүү.
Зураг #5 Шовх эсвэл дөрвөлжин хоншоортой гутал Шовх болон дөрвөлжин хоншоортой гутал одоо үед өмсөх нь хамгийн тохиромжгүй. Иймэрхүү гутал өмссөн бол маш хуучинсаг, мөн загварлаг бус харагдана.
Зураг #6 Өргөн өмд нь хэлбэр дүрсний хувьд ч огтхонч загварлаг бус харагддаг. Томдсон юм шиг өмд өмссөн залууг хараад ямар ч загварын ойлголтгүй, эсвэл сүүлийн үед юу моодонд ороод байгааг мэддэггүй хүн байна гэж бодно.
Зураг #7 Салаатай углааш Хэрэв далайн эрэг дээр л яваагүй бол үүнийг өмсөх хэрэггүй. Ялангуяа хотын гудамжаар битгий өмсөөрэй.
Зураг #8 Уриа, бичигтэй цамц Богино цамц ер нь маш энгийн хэт анхаарал татсан байх хэрэггүй. Их бичигтэй байх нь явдаг зар сурталчилгаа шиг л харагдана.
Зураг #9 Өргөн, том тэлээ Өргөн, том логотой тэлээ үнэхээр марзан харагддаг. Тэлээг загварын илэрхийлэл болгохоос илүү хувцасны үүргээр л ашиглах хэрэгтэй. Эрчүүдийн хувцас хэтэрсэн биш харин прагматик харагдаж байх нь чухал.
Зураг #10 Хуурамч савхин хүрэм Хэрэв эрчүүд хуурамч савхи өмссөн байвал эр хүн л юм бол жинхэнэ савхи ав гэж зөвлөмөөр байна. Харин бүсгүйчүүд хиймэл савхи өмсөх нь байх зүйл. Учир нь эмэгтэй загварууд байнга өөрчлөгдөж байдаг учир жинхэнэ савхиа байнга солиод байх нь хэцүү.
Зураг #11 Хантааз Жинсэн ч бай, савхин ч бай ямар ч хантааз хэт их гоёсон, хэт хичээсэн мэт харагдуулдаг.
Эх сурвалж: fashion.everyday.mn