Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Уяачдын баяр эхэллээ

Уяачдын баяр “Хүй долоон худаг” дахь морь барианы талбайд эхэлж байна. Наадам өөрийн тусгай хөтөлбөрөөр явагдах бөгөөд наадмын нээлт Уяачдын  баярт зориулсан Үндэсний Дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид тоглолтоор эхлэх юм.
Энэ үеэр мөн хүчит бөхийн барилдаан болдог ба анх 1930-аад оны дундуур улсын баяр наадамд санасандаа хvртэл барилдаж чадаагvй бєхчvvд уяачдын наадамд зодоглож шигшээ барилдааныг зохион байгуулж ирснээр уяачдын наадмыг зохион байгуулах болсон гэдэг. Хэрэв энэ Уяачдын баяр наадамд цэргийн арслан Ч.Санжаадамба барилдвал түрүүлэх магадлалтай хэмээн олны дунд яригдаж байгаа юм. Уяачдын наадмаар жороо морины уралдаан, 64 бөхийн барилдаан болдог уламжлалтай.

Б.Энхмандах   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж