

Саяхан шинэ найз залуутай болсон Jessica Simpson өнгөрсөн бямба гаригт 30 насны төрсөн өдрөө Италийн Капри арал дээр нижгэр тэмдэглэж өнгөрүүлсэн байна. Jessica Simpson шинэ найз залуу, америк хөлбөмбөгийн тоглогч Eric Johnson, болон өөрийн аав, ээж, дүү болон дотны найзуудын хамт хувийн усан онгоцон дээр баяраа тэмдэглэжээ. Үдэшлэгийн үеэр шинэхэн хосууд маш халуун дотно байсан нь гэрэл зурагчдын магнайг тэнийлгэжээ. Adam Levine. Tony Romo, John Meyer нартай нэр холбогдож байсан дуучин бүсгүйн энэ удаагийн харилцаа азтай байгаасай гэж найдаж байгаа талаараа олон шар хэвлэлүүд бичсэн байна.
Ж.Нил