Samsung албан ёсны дэлгүүр нээлтийн урамшууллаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Samsung албан ёсны дэлгүүр нээлтийн урамшууллаа зарлалаа

Хэрэглэгч та бүхнийг Монголд анх нээгдэж байгаа Самсунг албан ёсны гар утасны брэнд дэлгүүрээр үйлчлүүлэхийг урьж байна. Та Самсунг брэндийн хамгийн сүүлийн үеийн гар утас болон таблетыг манай үзүүлэнгээс хэрэглэж үзэх, шаардлагатай мэдээллийг авах боломжтой юм. 

Манай дэлгүүрт оруулж ирж буй албан ёсны гар утаснууд Монгол Улсад зориулан үйлдвэрлэгддэг. Түүнчлэн 1 жилийн баталгаат хугацааг гар утсандаа олгодог бөгөөд Монгол хэлний сонголттой гэдгийг онцолмоор байна. Мөн манай дэлгүүр оригинал дагалдах хэрэгсэлүүдийн өргөн сонголттой бөгөөд Хаан, Хас болон Төрийн банкны лизингээр үйлчлүүлэх боломжтой. 

Монгол түмний үндэсний их баяр наадам цагаан сар хаяанд ирж, хайртай дотны хүмүүс болох аав ээж, бяцхан үрс, гэр бүл, найз нөхөддөө барих бэлгээ сонгож амжсан уу?

Хэрэв хараахан амжаагүй бол Samsung mobile-ын албан ёсны дэлгүүр таньд татгалзахын аргагүй санал тавьж байна. Үүнд:

  • 300.000-аас доош үнэтэй утас худалдан авсан тохиолдолд Power bank буюу зөөврийн цэнэглэгч
  • 300.000-700.000 үнэтэй утас худалдан авсан тохиолдолд Samsung Guru Music DS
  • 700.000-аас дээш үнэтэй утас худалдан авсан тохиолдолд Samsung Galaxy Ace 4 lite DS утас тус тус бэлгэнд дагалдана.

Түүнчлэн худалдан авалт хийсэн хэрэглэгч бүрт гарын бэлэгтэй аж.

Урамшуулал хоёрдугаар сарын 1-нээс 23-ний өдрүүдэд үргэлжлэх тул та яараарай.

Манай Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гуудамж-18, Скай-Теди төв(хуучнаар Ньютел)-ийн 1 давхарт.

Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Сайхан шинэлээрэй!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж