Төрийн байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт орох уу?

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Төрийн байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт орох уу?

Төрийн байгууллагынхны ажлын цаг болоод сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Нийслэлийн хэмжээнд шинэ цагийн хуваарийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн мөрдөнө гэж байсан ч түр хугацаагаар хойшлуулаад байна. Учир нь энэ асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд оруулан эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Хэрэв нийслэлийн удирдлагын зөвлөл шинэ хуваарийг баталбал Төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил 09.00 цагт, Нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудынх 08.30 цагт эхлэх бол сургууль, цэцэрлэгүүд 08.00 цагаас хүүхдүүдээ хүлээн авах юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж