Грек, евро бүс хоёрын сөргөлдөөн эдийн засагт халтай

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Грек, евро бүс хоёрын сөргөлдөөн эдийн засагт халтай

Британийн Сангийн сайд Жорж Осборн мэдэгдэхдээ, Грек ба евро бүсийн сөргөлдөөн нь дэлхийн эдийн засагт хамгийн том эрсдэл болон хувирч байна гэлээ. Түүний мэдэгдлийг Reuters дамжуулжээ.

Грекийн Сангийн сайд Янис Варуфакисийг Лондонд хүлээн авч уулзсаны дараа энэ тухай Осборн хэлсэн байна.

“Грекийн сайдыг хариуцлагатай ажиллахыг би уриалж байна” гэж тэр хэлээд евро бүс эдийн засгаа өсгөх өөрийн төлөвлөгөөг сайжруулах ёстой мөн ажлын байр шинээр бий болгох хэрэгтэй хэмээн сануулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж