Аймгийн начин У.Береке түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Аймгийн начин У.Береке түрүүлэв

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат Монгол улсын улам нэмэх заан Тердикбайн Авдигажы, Монгол улс, Казахстан улсын гавьяат тамирчин Улсын өсөх идэр, улам өрнөх чимэгтэй харцага Однайн Бахыт нарын нэрэмжит Таван Богдын Бүргэдүүд дэвжээний ээлжит барилдаан нэгдүгээр сарын 31-ны өдөр "Эрчим хүч"-ийн зааланд болж өндөрлөлөө.

Энэхүү барилдааныг үзэж сонирхохоор УИХ-ын гишүүн Монгол Улсын Аврага Долгорсүрэнгийн Сумьяабазар хүрэлцэн ирсэн нь их билэг дэмбэрэлтэй үйл явдал хэмээн бөх сонирхогч үзэгч олон түмэн баяртайгаар хүлээн авлаа.

Барилдаанд а.а Б.Баатарцол, а.а Б.Серик, а.а М.Еркебулан а.з н.Н.Мустафа, а.х Б.Төмөрбаатар, а.н У.Береке, а.н Д.Бейбит нарын тэргүүтэй 32 бөх барилдаснаас Цэнгэл сумын харьяат "Шарын гол" ХХК-ний бөх А.н Улагпаны Береке зургаа давж түрүүлсэн бол Булган сумын харьяат Хилийн цэргийн 0165 -дугаар ангийн бөх А.а Батчулууны Баатарцол тав даван үзүүрлэлээ.

Харин 3-4 -р байранд Улаанхус сумын харьяат ОБЕГ-аврагч спорт хорооны бөх А.а Бердимуратын Серик, Алтай сумын харьяат ТЭЦ-4 ХХК-ны бөх А.а Малшын Еркебулан нар шалгаран үлдлээ. Энэхүү барилдааныг Цэнгэл сумын УБ-хот дахь нутгийн зөвлөл, Цэнгэл сумын ОЗХ, Таван Богдын бүргэдүүд дэвжээ хамтран зохион байгуулсан бол УИХ-ын гишүүн ТББ-хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тилейхан нар ивээн тэтгэж явууллаа.


2-ын даваа

1. А.а Б.Баатарцол  – з.б Хуанбек
2. А.а Б.Серик  – з.б Семей
3. А.а М.Еркебулан –  с.з Бахытжан
4. А.з Н.Мустафа  – с.з Нурлан
5. А.х Б.Төмөрбаатар  – с.з Адилбек
6. А.н У. Береке –  с.з Сундуй
7. А.н Д.Бейбит  – с.з Ескендир
8. С.з Жархын  – с.з Бахыт

3-ын даваа

1. А.а Б.Баатарцол  – С.з Жархын урагш гуу татаж
2. А.а Б.Серик –  А.н Д.Бейбит давхар золгооноос баруун мордож
3. А.а М.Еркебулан  – А.х Б.Төмөрбаатар зүүн сугдаж хавирч дутуудангуут зүүн хутгаж
4. А.з Н.Мустафа  – А.н У.Береке дан золгооноос баруун тохож
4-ийн даваанд шалгарч үлдсэн 4-бөхийг тойргийн журмаар барилдуулав:

1-р тойрог

А.а Б.Баатарцол – А.н  У.Береке өсөх ирээдүйтэй начинтай барилдалгүй элбэг бүсээ тайлж тахимаа өгөв
А.а Б.Серик  – А.а М.Еркебулан бариа зөрөөнөөс баруун хөлд нь этэж А.а Серик даваагаа ахиулав

2-р тойрог

А.а Б.Баатарцол  – А.а Б.Серик Элбэг бүсний барьцанаас баруун тахимдаж арслан даваагаа ахиулав
А.а М.Еркебулан  – А.н У.Береке Цэнгэлийн начин баруун талд нь мордож давав

3-р тойрог

А.а Б.Баатарцол –  А.а М.Еркебулан Цол арслан дотуур суйлж даваагаа ахиулсан
А.а Б.Серик  – А.н У.Береке хүч чавхсан барилдаанд начин зүүн тохож түрүү бөхөөр тодров.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж