“ТОП-20” индексийн сагсыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

“ТОП-20” индексийн сагсыг шинэчиллээ

МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит хурлаар шинэчлэн батлагдсан “Үнэт цаасны индекс тооцох тухай журам”-ыг СЗХ-ноос албан ёсоор батламжиллаа. 2015.02.09-ний өдрөөс “MSE ALL” /Нэгдсэн/ индексийг албан ёсоор тооцож эхлэх бөгөөд нэгдсэн индексийн сагсанд МХБ дээр бүртгэлтэй, үнэт цаас нь арилжигддаг нийт 212 компанийн үнэт цаас бүгд багтах юм. MSE ALL индекс 1,000 нэгжээс тооцогдож эхэлнэ.

Журам хэрэгжиж эхэлснээр сагсан дахь компаниудын зах зээлийн үнэлгээ эрс тэс байгаагаас шалтгаалж нэгж үнэт цаасны өсөлт бууралт индекст хүчтэй савалгаа үүсгэж зах зээлийн бодит байдлыг гажуудуулж буй явдлыг арилгах зорилгоор нэг үнэт цаасны индекст нөлөөлөх нөлөөллийг 15%-иар хязгаарлах, хаалтын ханш тогтох аргачлалыг өөрчилж тухайн арилжааны өдөр хийгдсэн бүх арилжааны тоо хэмжээний жигнэсэн дундаж ханшаар тооцоолж эхлэх нь хаалтын ханшийг бодитоор тогтоох ач холбогдолтой юм.

Мөн уг журмын дагуу “ТОП-20” индексийн сагсыг дараах байдлаар шинэчиллээ.


2015 оны эхний хагас жилд ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлэх компаниуд:

Симбол Үнэт цаасны нэр

APU АПУ

BAN БАГАНУУР

BNG БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ

BUK УБ-БҮК

BDS БИДИСЕК

GOV ГОВЬ

HGN ХӨХ ГАН

HRM ГЕРМЕС ЦЕНТР

JTB  ЖЕНКО ТУР БЮРО

MCH МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО

MDR МОНГОЛИА ДЕВЕЛОПМЕНТ РЕСОРСЕС

MIE    МАТЕРИАЛИМПЕКС

MMX МАХИМПЕКС

NEH ДАРХАН НЭХИЙ

RMC РЕМИКОН

SHG ШАРЫН ГОЛ

SHV ШИВЭЭ ОВОО

TCK ТАЛХ ЧИХЭР

TTL   ТАВАН ТОЛГОЙ

UID УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

2014 оны сүүлийн хагас жилийн үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлэгч 20 компаниас 16 компани хэвээр үлдэж, Могойн гол ХК, Монгол шилтгээн ХК, Силикат ХК, Сүү ХК зэрэг үнэт цаасууд хасагдаж, УБ БҮК ХК, Гермес центр ХК, Материалимпекс ХК, Махимпекс ХК зэрэг үнэт цаасууд шинээр нэмэгдсэн байна.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж