Сансрын уудам дахь аймшигтай зүйлс

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Сансрын уудам дахь аймшигтай зүйлс

Сансар огторгуй нь бидний төсөөлж ч чадахгүй аймшигт зүйлсээр дүүрэн байдгаас сонирхуулъя.

Хий үзэгдэл-гараг

Фомальгаут В одны нэгэн аварга том гараг устаж үгүй болсонд олон астрономчид итгэж байсан ч үгүй байжээ. Дэлхийгээс 25 гэрлийн жилийн зайтай орших маш хурц нарыг тойрон эргэлдэж байдаг энэхүү аварга гарагийг 2008 онд НАСА-гийн Хаббл дуран авайгаар илрүүлсэн юм. Хожим эрдэмтэд дахин дурандаад энэ гарагийг олоогүй билээ. Гэтэл сүүлийн үед энэ гараг үе үе үзэгдээд байх болжээ. Одны системийг судалж байгаа эрдэмтэд учрыг нь бүрэн олтол уг гараг дахин олон удаа “оршуулагдах” бололтой.


Зомби – одод

Зарим одод ер бусын хэрцгий байдлаар буцаж амь ордог аж. Ia төрлийн нэн шинэ одод хосоороо байдгийн нөгөө нь өчүүхэн жижиг боловч маш нягт, халуун цөмийн эх үүсгэвэргүй цагаан одой од байдаг. Цагаан одой нь “амьгүй” учир хос системдээ удаан байж чаддаггүй. Тэд нэн шинэ одтой хамт асар их хүчээр дэлбэрч хөрш одныхоо амьдралыг сорон авах буюу түүнтэй нэгдэх замаар буцаж амь ордог байна.


Вампир-одод

Зарим одод кинонд гардаг цус сорогчид шиг бусад одны амьдралын хүчийг сорон авч “залуугаараа” оршин байдаг. Эдгээрийг “хөрсөн цэнхэр” одод гэж нэрлэх ба ижил хугацаанд үүсэж бий болсон хөрш оддоос харьцангуй залуу харагддаг. Тэднийг дэлбэрэх үед маш их дулаан ялгардгийн учир нь хөрш оддоос их хэмжээний устөрөгчийг сорон авдагтай холбоотой гэнэ.


Аварга том хар нүхнүүд

Хар нүх бол маш өндөр нягттай бөгөөд тэдний таталцлалын хүч нь төсөөлшгүй их тул хэт ойр очсон гэрэл ч мултран гарч чадахааргүй тийм аймшигтай хүчтэй объект билээ. Ертөнц даяар хар нүх элбэг тааралддаг. Тэр бүү хэл галактик бүрийн төвд хар нүх оршин байдаг гэж эрдэмтэд таамаглаж байна. Тэдний хэмжээ санаанд багтамгүй том, зарим нь манай 10 тэрбум нартай тэнцэхээр байдаг.

үргэлжлэл: viva.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж