Саратов хотод улбар шар өнгөтэй цас оржээ

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Саратов хотод улбар шар өнгөтэй цас оржээ

ОХУ-ын Саратов хотод улбар шар өнгөтэй цас оржээ. Энэхүү ховор цасны зургийг сүлжээ сайтуудад тасралтгүй нийтэлсээр байна.

Шар өнгөтэй цас орсон энэ өвөрмөц үзэгдлийг олон янзаар тайлбарлаж байна. Зарим нь Саратовын хөрсөнд цацраг идэвхит бодис эсвэл химийн аюултай нэгдэл агуулагдаж байгаа учраас цасны өнгө ингэж хувирсан гэжээ.


Харин Саратовын Цаг уурын албаны захирал Михайл Болтукын “Энэ бол хэвийн үзэгдэл. Хүн, амьтанд ямар ч нөлөөгүй. Баруун Сахарын циклон салхины нөлөөгөөр Африкийн цөлийн элс Оросын нутаг дэвсгэрт орж ирж байгаа. Үүний улмаас цасны өнгө хувирсан” гэжээ.


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж