Ньюансийн Амраагийн хуримын ой тохиов

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Ньюансийн Амраагийн хуримын ой тохиов

Ньюанс хамтлагийн ноён нуруу болсон дуучин М.Амарсанаагийн хуримын зураг фэйсбүүкийн ертөнцөд олонтаа шэйрлэгдэж байна. 20 жилийн тэртээх энэ өдөр эцгийн голомтоос галаа тасалж, өргөө гэрийнхээ өрхийг татаж байсан хос залууст баяр хүргэж, амжилт хүссэн хүмүүс олон байна. М.Амарсанаагийнх өдгөө ам бүл тавуул, өнөр бүл болжээ. Амарсанаагийн аав Мөнхөө Дорнод аймгийн театрын дуучин хүн байсан бөгөөд үе залгамжилсан дуучин залуу одоогоос 14 жилийн тэртээ санаа нийлсэн дүү нарын хамт Ньюанс хамтлагийг байгуулж байжээ.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж